Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/455 – Хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явуулах тухай

2022 оны 09 сарын 06-ны өдөр                                      Дугаар А455                       Улаанбаатар хот

Хорооны Засаг дарга нарын

цэргийн бэлтгэл сургалт явуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалт, Батлан хамгаалахын сайдын Нийслэлийн Засаг даргатай 2022 онд хамтран ажиллах гэрээний 1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг 2022 оны 9 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (хурандаа Г.Жаргалсайхан)-т үүрэг болгосугай.
  1. Сургалтад хамрагдах бүрэлдэхүүний нэрийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  1. Цэргийн бэлтгэл сургалтад шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын 2022 оны батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т зөвшөөрсүгэй.
  1. Сургалтад хамрагдаж байгаа бүрэлдэхүүний сахилга бат, идэвх оролцоонд хяналт тавих, сургалтын үеийн аюулгүйн арга хэмжээний зааварчилгааг байнга танилцуулж, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллах, сургалтыг тогтоосон хугацаанд чанартай зохион байгуулж, үр дүнг 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр танилцуулахыг Цэргийн штабын дарга, хурандаа Г.Жаргалсайханд үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                                               ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН