Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/345 – Хөрөнгө гаргах тухай

2022 оны 06 сарын 16-ны өдөр                                      Дугаар А345                       Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн 1, 2 дугаар хороонд граш буулгаж, газар чөлөөлсөн 4 байршилд авто зогсоол шинээр байгуулах, 11, 20 дугаар хорооны эвдрэлтэй авто замд нөхөөс хийх, 7 дугаар хорооны Жаргалант-17 гудамжны шороон замыг зохист найрлагат хайргаар засварлах, тоноглол хийх ажлуудыг хийж гүйцэтгэхийг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ (Ц.Ган-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.

  1. Дээрх төсөл, арга хэмжээнд шаардлагатай зардлыг 2022 оны дүүргийн “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-т хуваарилсан гудамж, зам засвар арчлалтын ажлыг хэрэгжүүлэх батлагдсан төсвийн хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус үүрэг болгосугай.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН