Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/342  – Хөрөнгө гаргах тухай

2022 оны 06 сарын 15-ны өдөр                                      Дугаар А342                       Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь;

  1. Монголын бүх ард түмний спортын XV их наадмын дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, тамирчдыг бүс, улс, пара, дифлимпийн төрөлд оролцоход мэргэжил арга зүйгээр ханган, дэмжлэг үзүүлж ажиллахыг дүүргийн Биеийн тамир, спортын хороо (Д.Жаргалсайхан)-нд үүрэг болгосугай.
  2. Их наадмыг зохион байгуулахад шаардагдах 10,896,200 (Арван сая найман зуун ерэн зургаан мянга хоёр зуун) төгрөгийг хавсралтаар баталж, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН