Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/343 – Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг батламжлах тухай

2022 оны 06 сарын 15-ны өдөр                                      Дугаар А343                       Улаанбаатар хот

 

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд

нэр дэвшигчийг батламжлах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 17.9, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.30 дахь хэсэг,  Эрүүл мэндийн төвийн хамт олны  2022 оны  6 дугаар сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн эмнэлгийн хамт олны төлөөллийн дараах бүрэлдэхүүнийг батламжилсугай.

 

Г.Төрбат                                         Шүдний их эмч

Б.Сүнжидмаа                                 Сэргээн засах эмчилгээний сувилагч

Д.Молор-Эрдэнэ                           Төв салбарын эрхлэгч

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН