
Энэ жил дүүргийн дээд шагнал “Хан-Уул Хангарди медаль”-аар Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын ажилтан Л.Анхбаяр тодорч, шагнагдлаа. “Хан-Уул Хангарьд” медаль нь Хан-Уул дүүргийн дээд шагнал бөгөөд уг шагналыг дүүрэг, орон нутгаа хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан иргэн, ажилтанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор шийдвэрлэж олгоно хэмээн заасан байдаг.

Тогтоолд заасны дагуу дүүргийн дээд шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Г.Батсайхан, Засаг даргын орлогч Б.Цэрэн нар гардуулж, “Тохижилт үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн дүүргийн дээд шагнал “Хангарди медаль”-ын анхны эзэн болсон Л.Анхбаярт дүүргийнхээ нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе хэмээн дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан баяр хүргэлээ.
Хан-Уул дүүргийн Тохижилт, үйлчилгээний төвийн тэргүүний ажилтан Л.Анхбаяр нь 1989 оноос одоог хүртэл тус байгууллагад ногоон байгууламжийн цэцэрлэгчин, зам талбайн үйлчлэгчээр он удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн.
Ажиллах хугацаандаа хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд гар бие оролцон мод, бут ,сөөг,цэцэг тарих мөн зүлэгжүүлэх ажлыг хавар намрын тохижилтоор гардан гүйцэтгэж ирсэн салбарынхаа тэргүүний ажилтан юм.

Л.Анхбаяр нь ажиллах хугацаандаа жилд нийтийн эзэмшлийн 369000м 2 талбайг зүлэгжүүлж, 79800 ширхэг бут сөөг, 3400 у/м ургамлын хашлага 9800м 2 цэцгийн мандал тарьж, 6200 у/м хайс хашлагыг суулгах ажлыг цаг тухай бүрд чанартай хийж, хариуцсан ажилдаа амжилт гаргасан ажилтан юм.
Дүүргийн Тохижилт, үйлчилгээний төвийн хамт олон болон таны гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР