ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№05/
№ | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах хэлтэс, албад | Хугацаа |
1 | Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангаж, гал түймрийн аюул осол, гэмт хэрэг, зөрчилд өртөх болон зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудаа сайтар зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. | Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс | II/20 |
2 | Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх, урьдчилан сэргийлж ажиллах. | Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг | II/20 |
3 | Иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулах үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргаж, танилцуулах | Нийт байгууллага | II/20 |
4 | Орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд өөрийн үйл ажиллагаанд улсын тэмдэгтийн хураамж болон торгууль шийтгэврийн орлогыг хураан төвлөрүүлэх банкны пос машин худалдаж авах ажлыг Санхүү төрийн сангийн хэлтсийн даргатай зөвлөлдөн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг судалж, танилцуулах | Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, бусад байгууллагууд | II/20 |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.02.20-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.