Хан-Уул дүүргийн “Усан спорт сургалтын төв” ОНӨУТҮГ
Байгууллагын товч танилцуулга:Хан-Уул дүүргийн “Усан спорт сургалтын төв” нь дүүргийн хүн ам, хүүхэд, залуучуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, усан сэлэлт, фитнессийн төрлөөр хичээллэгчдийг сургах, мэргэжлийн сургалт явуулах, нийтийн ахуй үйлчилгээний төвийн үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий орон нутгийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газар;
Байгуулагын эрхэм зорилго:Үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үндсэн зорилт нь усан сэлэлт, фитнессийн төрлөөр сургалт, бэлтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж, сонирхогч хичээллэгчдийн эрх ашигт нийцсэн аливаа үйл ажиллагааг дүрмийн хүрээнд явуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон нийтийн оролцоог дэмжих, хамтран ажиллах, төрийн болон төрийн бус байгууллага, ижил төстэй зорилготой гадаад, дотоодын хуулийн этгээд, хувь хүмүүстэй хамтран ажиллах, сонирхогч, хичээллэгчдэд бодитой эерэг өөрчлөлтийг бий болгох зорилгоор тэмцээн уралдааныг зохион байгуулж иргэдийг идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл амьдрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, саун, нийтийн ахуй үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.
Байгууллагын нэр: Хан-Уул дүүргийн “Усан спорт сургалтын төв” ОНӨУТҮГ;
Байгуулагдсан огноо:Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015.08.19-ний өдрийн А/52 дугаар тогтоол;
Үйл ажиллагааны чиглэл:Усанд сэлэлт, фитнессийн төрлөөр сургалт, бэлтгэлийн үйл ажиллагаа, саун, хаш чулуун орны үйлчилгээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах нийтийн ахуй үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зохион байгуулах;
Байгууллагын регистрийн дугаар: 599952;
Байгууллагын хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16-р хороо, 89-р сургуулийн хашаанд, өөрийн байр; (google maps 47.8596236,106.762403)
Д/д | Овог нэр | Албан тушаал | Утас |
1 | Т.Батболд | Захирал | 92113208 |
2 | Г.Нацагдорж | Нягтлан бодогч | 99169479 |
3 | Г.Нямгарав | Менежер | 96999040 |
4 | Б.Цэлмэг | Нарийн бичиг, бичиг хэргийн ажилтан | 80030040 |
5 | Б.Золбоо | Нярав | 99177101 |
6 | Б.Мөнхүлэн | Эмч | 91130931 |
7 | Г.Чанцалдулам | Эмч | 99519318 |
8 | М.Анударь | Дасгалжуулагч багш | 99141597 |
9 | С.Байгалмаа | Дасгалжуулагч багш | 99907809 |
10 | Б.Алтансүх | Дасгалжуулагч багш | 80891048 |
11 | Э.Ууганбаяр | Дасгалжуулагч багш | 88822481 |
12 | З.Олз | Угтах үйлчилгээний ажилтан | 96635556 |
13 | Б.Содбилэг | Угтах үйлчилгээний ажилтан | 94978111 |
14 | Ш.Энхбаатар | Сантехникийн слесарь | 99787926 |
15 | Д.Бямбаа | Сантехникийн слесарь | 94964839 |
16 | О.Болормаа | Үйлчлэгч | 80038968 |
17 | О.Лхагваа | Үйлчлэгч | 88803919 |
Facebook хуудас: Энд дарж орно уу
Байгууллагын утас: 83001100;
Байгууллагын и-мэйл хаяг: khud.[email protected]