2023 оны 07 сарын 31-ны өдөр Дугаар А/430 Улаанбаатар хот
Захирамжийн хавсралтад өөрчлөлт
оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 2020 оны 07 дугаар тогтоол, 2021 оны 01 дүгээр тогтоол, 2022 оны 21 дүгээр тогтоол, 2022 оны 29 дүгээр тогтоол, 2023 оны 11 дүгээр тогтоол, 2023 оны 12 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөлийн 07 дугаар сарын 26 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны А/309 дүгээр захирамжийн хавсралтыг шинэчлэн баталсугай.
2.Захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд шаардагдах төсвийг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн хөтөлбөрүүдийн зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийг хэрэгжүүлж, төсөл хөтөлбөрийг хянаж, саналаа Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг Дэд хөтөлбөрийн салбар зөвлөлийн дарга нарт үүрэг болгосугай.
4.Дэд хөтөлбөрийн төсөв, арга хэмжээг хянаж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга (С.Энхбаяр)-д үүрэг болгосугай.
5.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/51, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/309 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН