Хан-Уул
Мэдээлэл

“НӨХӨН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХЭД АНХААРАХ АСУУДАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Хууль зүй, Архивын тасгийн мэргэжилтнүүд “Нөхөн бүрдүүлэлт хийхэд анхаарах асуудал” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтанд дүүргийн 16 хороо, 18 сургууль, 29 цэцэрлэгүүдийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд болон удирдлагууд зэрэг нийт 110 албан хаагч идэвхитэй хамрагдлаа.

Сургалтын зорилго нь архив, албан хэрэг хөтлөлтийн мэдлэг чадамжийг дээшлүүлэх, төрийн албан хэрэг хөтлөлтийн заавар, байгууллагын архивын арга зүй, төрийн архивт нөхөн бүрдүүлэлт хийхэд анхаарах зүйл, цахим захирамжлалыг хэрхэн үйлдэх талаар оновчтой сургалт болж өндөрлөлөө.