Хан-Уул
Мэдээлэл

“ЯАРАЛТАЙ ЦУГЛАР” ДОХИОГООР АЖИЛЛАХ ХЭЭРИЙН ГАРАЛТ, ДАДЛАГА СУРГАЛТ БОЛЛОО

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр баталсан А/71 тоот “Бие бүрэлдэхүүнийг зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулах журам”-ыг үндэслэн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн байрлалд тус ангийг “Яаралтай цуглар” дохиогоор ажиллах хээрийн гаралт, дадлага сургалт зохион байгуулагдлаа. Дадлага сургалтанд нийт 34 албан хаагч хамрагдлаа.

Мөн гал унтраах шуурхай албаны 3 автомашин багаж зэвсэглэмж, хувийн бэлтгэл, хээрийн үүргэвчтэйгээр 4 километрийн явган маршаар дүүргийн 11 дүгээр хороо Богины аманд заасан газар хүрэлцэн очиж, хувцас, жагсаалын үзлэг,  хүн нэг бүрийн хээрийн үүргэвчний үзлэг шалгалтыг хийлээ.

Түүнчлэн 4 салааны дунд байр зүйн цэг олох, олс татах, хээрийн нөхцөлд хоол, цай бэлтгэх сэдвээр тэмцээн уралдаан зохион байгуулан ажиллалаа.  Байр зүйн цэг олох тэмцээнд ахлах дэслэгч Х.Анхбаяр захирагчтай 4 дүгээр салаа, Олс татах тэмцээнд ахлах дэслэгч Т.Түмэннасан захирагчтай 3 дугаар салаа тус тус амжилттай оролцож өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнагдлаа.