Хан-Уул
Мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛТ, ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ”-ЫН 2 САРЫН АЯН НЭЭЛТ ХИЙЛЭЭ

Хан–Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын хороо, Эрүүл мэндийн төв, Олимпус фитнес клубтэй   хамтран зохион байгуулж буй “ХҮН АМЫН БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛТ ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ”-ын  2 сарын аян /2018.03.15/ өдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ХУД-ийн Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн  орлогч дарга Б.Лувсанням, санхүү үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Тулга, Ерөнхий нягтлан бодогч, аж ахуйн хэлтсийн дарга З.Буянт нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 53 дугаар зарлиг, Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 2009 оны “Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай” 05 дугаар тогтоолыг эрчимжүүлэх, ажлын хүрээнд ХУД-ийн иргэдийн дунд “Идэвхитэй хөдөлгөөнийг сурталчилах”  иргэдэд зориулан идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэн зөв хооллолтын талаар зөвлөгөө өгч дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын хэрэглээ болгох зорилготой 03 сарын 05-наас 05 сарын 05-ны  хооронд 2 сарын аяныг Хан–уул дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Биеийн тамир, спортын хороо, Эрүүл мэндийн төв  хамтран зохион байгуулж байна. Уг аяны хүрээнд дүүрэгт байрлах албан байгууллагуудын ажилтан албан хаагчид, хороодын иргэд, сургуулийн сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдээс дэрээх сорилуудыг тус тус авна. Үүнд:

•           Бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг авах

•           Биеийн дотоод  бүтэц тодорхойлох  аппаратаар үзэж тодорхойлох

•           Гарсан  үзүүлэлтийг үндэслэн хүн бүрт чиглэсэн зөвлөгөө өгнө


Мөн шаардлагатай тохиолдолд албан байгууллага,  хамт олонд дасгал хөдөлгөөн заах, сургалт хийх, зөвлөгөө өгөх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.