Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт Хангарьд ордонд боллоо.
Тайлангийн хуралд НЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон нийслэл, дүүргүүдийн Цэргийн штабын бие бүрэлдэхүүн оролцлоо.
2017 оныг “Хууль тогтоомж – сургалт, сурталчилгааны жил” болгон дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэх, иргэн – цэргийн харилцааг бэхжүүлэх, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэхэд цэргийн мэргэжил, албан тушаалтны сургалтыг зохион байгуулахад идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний хамт олон, алба хаагчдыг тодруулан шагнаж урамшууллаа.
Үүнд хурандаа А.Баттулга даргатай Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабыг 2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр бүрэн хангалттайгаар дүгнэгдэн “Тэргүүний хамт олон” –оор шалгарлаа.
Түүнчлэн Цэргийн штабын 2017 оны “Тэргүүний офицер”-оор Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа Г.Жаргалсайхан шалгарч шагнагдлаа.