Хан-Уул
Мэдээлэл

НИЙГЭМШҮҮЛЭХ ЦИРКИЙН ДУГУЙЛАНГИЙН ТОГЛОЛТ БОЛЛОО

ХУД-ийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжих  “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” зорилтын  хүрээнд Японы хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр “Нийгэмшүүлэх цирк”-ийн дугуйлан 2016 оны 10 сараас эхлэн  хичээллэсэн ба  2017 оны 12 сарын 15-нд Багшийн хөгжлийн ордоны хурлын танхимд дугуйланд суралцдаг  сурагчдын  нэгдсэн тайлан тоглолт  амжилттай боллоо.

Уг тайлан тоглолтонд Хан-Уул, Сүхбаатар, Сонгино хайрхан дүүргийн дүйцсэн хөтөлбөрийн ангийн нийт 56 сурагч оролцсон юм. Нийгэмшүүлэх циркийн хөтөлбөр нь циркийн урлагаар дамжуулан хүүхэд залуучуудын хувь хүний ур чадварыг хөгжүүлэх, тэдний нийгмийн оролцоо идэвхийг болон бие бялдарын хөгжлийг дэмжин  ажилладаг юм.

Дугуйланд дүүргийн Албан бус-Насан туршийн боловсрол төвийн дүйцсэн хөтөлбөрийн 12 сурагч суралцаж байна.

1993 онд Их Британийн эрхэмсэг гүнж Аннагийн Монгол улсад хийсэн албан ёсны айлчиллын үр дүнд Монгол улсын засгийн газар , Хүүхдийг ивээх сан хамтын ажиллагааны анхны гэрээг байгуулсан юм.  Хүүхдийг Ивээх Сан 1994 оноос  өнөөг хүртэл Монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажиллаж иржээ.