Хан-Уул
Мэдээлэл

ЭКО ДҮҮРЭГ “ЦАСАН УГАЛЗ” ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгагдсан  “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн хүүхэд багачуудад “Цасан Угалз” Харшийн сүлд модны наадам дүүргийн Соёлын ордонд  анх удаагаа /2017.12.22-24/ өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

“Цасан угалз” арга хэмжээнд дүүргийн ерөнхий боловсролын бүх сургуулиудын хүүхдүүд хамрагдсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшинээс доогуур орлоготой гэр бүлийн,  хагас, бүтэн өнчин, нийгмийн зорилтот бүлгийн хүүхдүүд хамрагдлаа.

Тус арга хэмжээнд улаан театр, цасан хатан зохиолоос сэдвэлсэн мюзикл, яг түүн шиг шоуны оролцогчид  урлагийн тоглолт үзүүлж, шинэ жилийн баяраар өвлийн өвгөн цасан охидоос бэлэг гардан авч, сонирхолтой үзвэр үзэж  хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг мөчийг бэлэглэх зорилготой билээ.

“Цасан Угалз” Харшийн сүлд модны наадамд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын нийт 1600 гаруй хүүхдүүд оролцлоо. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид хүүхэд багачуудад шинэ жилийн гарын бэлэг өгсөн сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.