Хан-Уул
Мэдээлэл

ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгч залуучуудыг бизнес эрхлэх хүсэл, эрмэлзэл төрүүлэх, сэдэлжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ”-г GFA Консалтинг групп, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран 2017 оны 12 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд Технологийн дээд сургууль, Хангай дээд сургуулиуд дээр тус тус зохион байгууллаа.

“Start-ap” хөтөлбөрөөс гараагаа эхлэн, өөрийн шинэлэг санаагаа амьдрал дээр хэрэгжүүлж, үр дүнтэй бизнес эрхэлж байгаа залуучууд гарааны бизнесийнхээ туршлага, ач холбогдлын талаар оюутнуудад танилцуулж, сонирхсон асуултанд нь  хариулж, мэдээлэл зөвлөгөө өгсөн үр дүнтэй ажил боллоо.
Арга хэмжээнд Хүнсний Технологийн коллежийн 100, Хангай дээд сургуулийн 68, Герман Монгол МСҮТ-ийн 32, нийт төгсөх ангийн 200 оюутан идэвхтэй хамрагдлаа.