Хан-Уул
Мэдээлэл

ЯПОН УЛСЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГА, ТУРШЛАГА СЭДЭВТ СУРГАЛТЫГ НМХГ , ЖАЙКА – ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НМХГ-ын даргын баталсан хөтөлбөрийн дагуу Хан-уул дүүрэг дэх МХХ-ээс санаачлан ЖАЙКА- олон улсын хамтын ажиллагааны байгууллага, МХЕГ-ын ХАБҮЛЛ, НМХГ-ын ХАБХАА-н хяналтын хэлтэс хамтран 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЯПОН УЛСЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГА, ТУРШЛАГА сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 

Тус сургалтад Нийслэлийн 9 дүүргийн хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн хяналтын 80 гаруй улсын /ахлах/ байцаагчдыг хамруулан Япон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлага туршлага, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдлийн эрсдлийн үнэлгээ, хүнсний бүтээгдэхүүнд хөгц, мөөгөнцөр, микотоксиныг шинжлэх, хянах, хүнсний нэмэлтийн талаар баримталж байгаа бодлого, Япон, Монгол Улсын ялгаатай болон ижил төстэй байдал зэрэг сэдвээр Жайка-гийн сургалт төгсөгчид илтгэл, хичээл зааж, улсын байцаагчид мэдээлэл мэдлэг, , харилцан туршлага солилцон сургалтын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажиллав. 

Сургалтын төгсгөлд улсын байцаагчид, шинжээчид хамтран хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг хэрхэн сайжруулах , бусад улс орны хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлсэн шилдэг туршлагаас хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцон сургалтын үр дүнг дүгнэн ажиллалаа.