Хан-Уул
Мэдээлэл

ХАН –УУЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06/2199 дугаар албан тоотын дагуу 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шинэ жилийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдлаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа Хороод, СӨХ, Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Төрийн болон төрийн өмчид газруудын ажилтан албан хаагчдын хамруулан бүх нийтийн их цэвэрлэгээ хийх тухай албан тоот, удирдамжын дагуу 709  аж ахуйн нэгж байгууллага, 2800 иргэнийг хамруулан гаднах орчны цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээг хийгдлээ.

Энэхүү цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс албадууд, ААНБ-ууд, Хороод, СӨХ болон иргэд идэвхитэй оролцож дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай болон орон сууц хорооллын дундах туслах зам, үйлдвэр хэсгийн туслах замуудын цас мөс, хог хаягдлыг цэвэрлэж идэвхитэй оролцлоо.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дараах ажлуудыг зохион байгуулагдлаа.

 Үүнд :

1. Бүх нийтийн  их цэвэрлэгээгээр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААНБ, СӨХ ,иргэдийг  бүрэн оролцуулах зорилгоор  ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хороодын Засаг дарга, зохион байгуулагч,хэсгийн ахлагч нартай хамтран их цэвэрлэгээ зохион байгуулах тухай албан тоот хүргүүлэн ажилласан.

 2. НИТХ-ын 63-р тогтоолын хэрэгжилтийн хангах үүднээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад  их цэвэрлэгээний талаар мэдээлэл хүргэх, цэвэрлэгээний ажилд бүрэн хамруулах зорилгоор  хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах талаар Дүүргийн ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Хороодын Засаг дарга нартай хамтран ажилласан.

3. Орон сууцны байрууд халтиргаа гулгаанаас сэргийлэн  эргэн тойрны цас мөсыг цэвэрлэж, нийт 109 СӨХ-ийн орцонд их цэвэрлэгээ хийж, СӨХ-дын орчны талбайд үүссэн хог хаягдлыг арилгах ажлыг зохион байгууллаа.

Тус их цэвэрлэгээгээр нийт 105081 м2   талбайг хамруулан цэвэрлэж,  17 рейсээр  52.5 тонн цас мөс, хогийг ачиж, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэлээ.