Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД НЭГДЛЭЭ

Нийслэлийн иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар бүх нийтийн их цэвэрлэгээг  Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын /2017.12.14/-ийн  06/2201 дугаартай албан бичгээр 2017 оны 12 дугаар сарын 16-ны БЯМБА гарагт үүрэг болгосны дагуу Хан-Уул дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтсээс их цэвэрлэгээний ажлыг  11.20 цагаас 13.20 цаг хүртэлх хугацаанд зохион байгуулан ажиллалаа.

Цэвэрлэгээнд тус хэлтсээс хуваарийн дагуу Мэдээлэл технологийн ажилтан болон 9-16-р хороодын  Улсын бүртгэгч нар оролцож Анун төвийн уулзавараас Алтаргана хотхоны уулзавар хүртэлх явган зорчигчын замын цас мөсийг цэвэрлэж оролцлоо.