Хан-Уул
Мэдээлэл

БАГШ БОЛ БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭНИЙ ХӨТӨЧ

Хан-Уул дүүүргийн Албан бус- Насан туршийн боловсролын төв нь  багш нарынхаа бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, заах арга зүйг нэмэгдүүлэх зорилгоор БХАН-ийн үндэсний сургагч багш нартай хамтран “БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” гурван өдрийн арга зүйн сургалт зохион байгуулж байгуулагдаж байна.

2017.12.13-ны өдөр зохион байгуулагдсан эхний өдрийн сургалтаар БХАН-ийн үндэсний сургагч багш Д.Амарсанаа уригдан ирж

-Бүтээлч сэтгэлгээ гэж юу вэ?

– Хичээл түүний үе шат

– Оюуны довтолгооны аргууд

– Зогсолттой уншлага

-Роунд Роббигийн арга

-Үзгээ тавь,үгээ хэл

-Бичвэрээс мэдээлэл эзэмших арга

-Гэрлэн дохионы арга

-Асуудал шийдвэрлэх арга

– “Т” хүснэгт, Жишин харьцуулах арга, Үзэл бодлоо илэрхийлэх арга

-Уншингаа тэмдэглэл хөтлөх арга

-Хэлэлцүүлэг өрнүүлэх

– KWL  зэрэг аргуудаар  хэрхэн суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сургалтаа үр дүнтэй зохион байгуулах заавар зөвлөгөө өгч, дадлага ажлаар бататган багш нарын заах арга зүйг баяжууллаа.

Сургалтын үр дүнд багш өөрөө бүтээлч сэтгэлгээтэй, арга зүйн олон хувилбартай, суралцагчдын нас, сэтгэхүйн онцлогийг харгалзан хичээлийн хөтөлбөр, хэрэглэгдэхүүнээ мэдлэг бүтээхүйц бэлддэг байх чадваруудад суралцаж байна.