Нийслэл, дүүргийн Засаг даргын 2017-2020-оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай амьдрал”, “Эдийн засгийн хөгжил өрх бүрд” зорилтуудын хүрээнд дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь мэргэжлийн чиг олгох сургалтын “ Үсчин” төгсөлтөө 2017 оны 10 дугаар сарын 31-нд хийлээ.
Тус үйл ажиллагаанд ДЗОУБ-ын хөгжлийн чиглүүлэгч О. Ерэнбаатар, З.Ижилцэцэг болон Албан бус-насан туршийн төвийн багш нар удирдан явууллаа.
Төгсөгчдөд сургалтын хугацаанд үс засах үндсэн аргууд,тайралтын техник, үс будах, сорлох, хими хийх, гоёлын сүлжээс,засалт зэргийг сурч мэдсэнээ маникур дээр дадлага хийж зэргийн үнэмлэхээ гардан авлаа.
Сургалтын үр дүнд гэр бүлдээ хөрөнгө оруулахаас гадна суудал түрээслэн ажиллах боломжтой болж байгаа юм. Сургалтанд сурах хүсэлтэй иргэд та бүхэнд манай байгууллагын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.