Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№08/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№08/

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа

БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

1 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс,  Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар – Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ын бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох чиг үүргийн байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах. Ажлын 8 хоног
2 Худалдан авах ажиллагааны алба,  Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс,  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг бүх шатанд эрчимжүүлж, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад хүргүүлж, захиалагчийн хяналтыг сайтар тавьж ажиллах. Ажлын 8 хоног

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД

3 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбайн өнгө, үзэмжийг сэргээх, засварлах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах. Ажлын 8 хоног
4 Нийгмийн хөгжлийн хэлтэс Нийслэлийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх, соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах болон нийгмийн салбарын ажлуудаа эрчимжүүлж, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвтэй ажлаа уялдуулан хамтран ажиллах. Ажлын 8 хоног
5 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, жуулчны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
6 Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудаа эрчимжүүлж, шалтгаан нөхцөлд нь дүн шинжилгээ хийж нийслэлийн Удирдлагуудад танилцуулах. Ажлын 8 хоног
7 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг хангасан худалдаа, үйлчилгээний байгууллагуудын судалгааг гаргаж, хүртээмжийг сайжруулах зөвлөмж боловсруулан хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах Ажлын 8 хоног
8 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Нийслэлийн Татварын газраас орлого бүрдүүлэх ажлын хүрээнд дүүргүүдийн Татварын хэлтсүүдийг нэгдсэн удирдлагаар хангаж, орлого бүрдүүлэх тусгай удирдамж гарган нийслэлийн хэмжээнд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэх. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.04.06-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.