Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№13/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№13/

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

1 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, холбогдох байгууллагууд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн тухай болон Төрийн албаны шинэчлэлийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын албан хаагч нартай өнөөдөр Соёлын төв өргөөнд 15.00 цагаас уулзах тул байгууллагууд идэвхтэй оролцох. Ажлын 6 хоног
2 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хэвлэл мэдээллийн тасаг Зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ил тод, энгийн, ойлгомжтой хэлбэрээр байршуулж, зөвшөөрөл олгох хурлыг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс олон нийтэд нээлттэй шууд дамжуулах ажлыг зохион байгуулах. Ажлын 6 хоног
3 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй хийж буй уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай, бүрэн биелүүлж, хэрэгжилт үр дүнг аж ахуйн нэгж, байгууллагуудад тухай бүр мэдэгдэж, хамтын үйл ажиллагааны уялдаа холбоогоо хангаж ажиллах. Ажлын 6 хоног
4 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх иргэдийн санал асуулгыг тогтмол авч хэвшүүлэх, түүний мөрөөр үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хэрэгжилт үр дүнг иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах. Ажлын 6 хоног

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ ХАНГАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

5 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон эвдрэл, гэмтэлтэй байгаа автозам болон явган хүний зам талбайг засварлах ажлыг эрчимжүүлж, Үндэсний их баяр наадмаас өмнө бүрэн дуусгах. Ажлын 6 хоног
6 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасын аюулгүй байдлыг хангуулж, ил задгай цахилгаан, кабелын утсыг цэгцлэх, гэмтэлтэй шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг засварлаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 6 хоног
7 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Инженерийн шугам сүлжээний худгуудын тагны иж бүрэн, аюулгүй байдлыг шалгах, явган хүний зам дээрх худгийн өндөржилт, түвшинг тэнцүүлэх ажлуудаа эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах. Ажлын 6 хоног
8 Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Үндэсний их баяр наадам, Олон улсын тэмцээн уралдаан, олны хамарсан арга хэмжээний үеэр гарч болох болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авах, цахилгааны нөөц эх үүсгүүр, насос, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, аюулгүй нөөцийг бүрдүүлж ажиллах. Ажлын 6 хоног
9 Онцгой байдлын хэлтэс,  Хэвлэл мэдээллийн тасаг Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ногоон бүсийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах. Ажлын 6 хоног

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД

10 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,  нийт байгууллага Бүх нийтээр мод тарих өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж, өмнөх онд тарьж ургуулсан модны ургалтын талаарх үр дүнгийн тухай танилцуулгыг дүүрэг, дүүргээр нь гаргаж танилцуулах. Ажлын 6 хоног
11 Цагдаагийн газар Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч, хяналт тавьж ажиллах. Ажлын 6 хоног
12 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/378 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын хэсгийг үнэн, бодитой мэдээ, мэдээллээр хангаж, ил тод, нээлттэй, ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажиллах. Ажлын 6 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.05.17-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.