Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

нийслэлийн удирдах ажилтнуудын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг даалгавар /№33/

 

 

2023 оны 12 дугаар сарын 04                                                                                                                                                                               Улаанбаатар хот

 

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,  Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээж авах ажлыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
2 Хууль, эрх зүйн хэлтэс, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нийтээр дагаж мөрдөж байгаа дүрэм, журмуудыг  Захиргааны ерөнхий хуульд нийцсэн эсэхэд анхаарч нягталж ажиллах. Ажлын 8 хоног
3 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох. Ажлын 8 хоног
4 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг очиж авч чадахгүй байгаа, алслагдсан гэр хороололд амьдарч буй иргэдэд үйлчлэх хүүхдийн явуулын үзлэгийг ажиллуулах ажлыг судалж, танилцуулах. Ажлын 8 хоног
5 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дүүргүүдэд шилжүүлэх, хуваарилах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. Ажлын 8 хоног

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.12.13-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/

цахим хаягаар хүлээн авна.