Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№10/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

2021 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН  НЭГДҮГЭЭР ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№10/

 

2021 оны 9 дүгээр сарын 28                                                                                     Улаанбаатар хот

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт хийж байгаа цэгийн тоог багасгах болсонтой холбогдуулан санал танилцуулах Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс 2021.10.01
2 Шинжилгээ авах цэгийг суурийн цэг болгох санал танилцуулах Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс 2021.10.01
3 Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабт боловсролын байгууллагаас ажиллах албан хаагчийн нэрийг өгөх Боловсролын хэлтэс,  Онцгой байдлын хэлтэс 2021.10.01
4 Коронавируст халдвар (ковид-19)-ын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэх, тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. Эрүүл мэндийн төв, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын хэлтэс 2021.10.01
5 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Иргэдэд зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл өгөх тусгай дугаарын шугамыг нэмж, өргөтгөн, дуудлагыг бүрэн авах боломжийг бүрдүүлж, тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах. Эрүүл мэндийн төв,  дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын хэлтэс 2021.10.01
6 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: “Хариуцлагын гэрээ” байгуулан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох.  Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар 2021.10.01
7 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх, анги танхимын агаар сэлгэлтийг тогтмолжуулж, суралцагчдын бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хяналт тавьж ажиллах. Нийгмийн хөгжлийн хэлтэс,  Боловсролын хэлтэс 2021.10.01
8 Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг сайтар хангаж, сургууль, цэцэрлэгийн хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах. Цагдаагийн газар,  Боловсролын хэлтэс 2021.10.01
9 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2021 оны “2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/382 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2021 оны 13 дугаар хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Агаар орчны бохирдлын хяналтын тасаг 2021.10.01
10 Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. Агаар орчны бохирдлын хяналтын тасаг, Онцгой байдлын хэлтэс 2021.10.01
11 Нийслэлийн хэмжээнд хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч, хяналт тавьж ажиллах. Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс 2021.10.01

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.10.01-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна