2024 оны 01 сарын 11-ний өдөр Дугаар А/08 Улаанбаатар хот
Зудын нөхцөл байдлын үнэлгээ хийх тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, 2020 оны 190 дүгээр тогтоол, Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн Онцгой комиссын хурлын шийдвэрийн дагуу дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын мэдээг шуурхай цуглуулах зорилгоор зудын нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг зохион байгуулсугай.
2.Зудын нөхцөл байдлын үнэлгээг гамшгийн эрсдэлийг үнэлэх зааврын дагуу 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (Д.Бат-Эрдэнэ)-т, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т тус тус даалгасугай.
3.Зудын нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, шаардагдах зардлын тооцоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Нөхцөл байдлын үнэлгээг танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг (Б.Батбаяр)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Б.ЦЭРЭН