Хан-Уул
Тогтоол захирамж

Хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай

2023 оны 12 сарын 26-ний өдөр                      Дугаар А/741                        Улаанбаатар хот

Хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.9, 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Шинэ жилийн баярын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгмийн дэг журмыг сахиулах, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байранд хариуцлагатай жижүүрээр ажиллах хуваарийг хавсралтаар баталсугай.

2.Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулахыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эрхлэгч, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэхдээ нутаг дэвсгэрийн байгууллагуудын эргүүл, жижүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрсэн зөрчлийн талаар холбогдох байгууллага албан тушаалтан, Нийслэлийн шуурхай албаны “11-310005” дугаарын утсанд мэдээлж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг хариуцлагатай эргүүл жижүүрүүдэд үүрэг болгосугай.

4.Хариуцлагатай жижүүрээр ажилласан албан хаагчдыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэмэгдэл хөлс олгох эсхүл нөхөн амруулахыг холбогдох хэлтэс, албадын дарга нарт зөвшөөрсүгэй.

5.Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүрүүд хэрхэн ажилласан талаарх дүн мэдээг нэгтгэж, дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд танилцуулахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ                                               Б.ЦЭРЭН