Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/148 Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

2021 оны 03 сарын 26-ны өдөр                          Дугаар А/148                                 Улаанбаатар хот

 

Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3/а/, 29.2, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн 13 дугаар хороо Туул тосгонд байрлах “Түмэн шувуут” ХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортоор 134.400 ширхэг үржлийн өндөг оруулж ирсэнтэй холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.
      1. 1“Түмэн шувуут” ХК-ийн 134.400 ширхэг үржлийн өндөгнөөс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мал эмнэлгийн “ТҮДА” ХХК /Ж.Отгонням/-д, импортлогч “Түмэн шувуут” ХК /Ж.Болд/-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг /С.Эрдэнэдалай/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-д тус тус үүрэг болгосугай.

1.2Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, халдварт өвчний шинжилгээ, мал эмнэлгийн ажил үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг “Түмэн шувуут” ХК /Ж.Болд /-д үүрэг болгосугай.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Л.Саруултуяа/-т, 13 дугаар хорооны Зохион байгуулагч /Ц.Сайнзаяа/-д тус тус үүрэг болгосугай.

                                    ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН