Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/144 Хүнсний тусламжийн нөөц бүрдүүлэх тухай

2021 оны 03 сарын 22-ны өдөр                          Дугаар А/144                                 Улаанбаатар хот

Хүнсний тусламжийн нөөц бүрдүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 ”б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4.8, Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн нутаг дэвсгэрт коронавируст /Ковид-19/ халдвар ихээр бүртгэгдэж байгаатай холбогдуулан хөл хорио болон тусгаарлалтад орсон айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлсүгэй.
  2. Хүнсний тусламж үзүүлэхэд шаардагдах нийт 3,270,250 /Гурван сая хоёр зуун далан мянга хоёр зуун тавин/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Хүнсний тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН