Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/142 Хяналтын цэгт ажиллах хуваарь батлах тухай

2021 оны 03 сарын 19-ны өдөр                          Дугаар А/142                                 Улаанбаатар хот

Хяналтын цэгт ажиллах хуваарь

 батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Журам батлах тухай Засгийн газрын 2021 оны 45, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  шилжүүлсэн хугацааг сунгах тухай Засгийн газрын 2021 оны 78 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, үүссэн нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг дамжуулах үйл ажиллагааны хүрээнд дүүргийн Өлзийт товчооны хяналтын цэгт нэмэлтээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч, багш нарыг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай.
  2. Хяналтын цэгт нэмэлтээр ажиллах ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч нарын ажиллах хуваарийг нэгдүгээр, илүү цагийн тооцоог хоёр дугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Үйл ажиллагаанд шаардагдах илүү цаг ажилласан цалинг батлагдсан төсөвт багтаан олгохыг холбогдох төсвийн шууд захирагч нарт, хоолны зардал 784,000 төгрөг /долоон зуун наян дөрвөн мянган/ Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т даалгасугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН