Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/243 Үнэлгээний хороо байгуулах тухай

2021 оны 05 сарын 10-ны өдөр                          Дугаар А/243                                 Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжин хэрэгжих “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо /Т.Улсболд/-нд үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                  Ж.АЛДАРЖАВХЛАН