2021 оны 07 сарын 26-ны өдөр Дугаар А/401 Улаанбаатар хот
Хорио цээрийн дэглэм тогтоох тухай
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3 /а/, 29.2, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- “Морьт экспресс” ХХК нь тус дүүргийн 14 дүгээр хороо, Гавжийн шандын 7 тоотод байрлах иргэн Б.Дамбажавын эзэмшлийн зүчээнд Оросын Холбооны улсаас үржлийн зориулалтаар 15 толгой адуу оруулж ирсэнтэй холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.
- Импортоор орж ирсэн 15 толгой адууг мал эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мал эмнэлгийн нэгж “Ганган буга” ХХК /Ч.Оюун/-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг /С.Эрдэнэдалай/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус даалгасугай.
- Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй, мал эмнэлгийн үйлчилгээг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг “Морьт экспресс” ХХК /Б.Санчир/-д үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс / Л.Саруултуяа /-т, 14 дүгээр хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Д.Ганбадрах/-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН