Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/405 Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай

2021 оны 07 сарын 27-ны өдөр                    Дугаар А/405                                       Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтыг

хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар бусдын газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон, газар дээрээ амьдардаггүй иргэн Ч.Дамдиндорж, С.Лхагважав нарт холбогдох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/291 дүгээр захирамжийн заалтыг хүчингүй болгосугай.
  2. Газар эзэмших эрх нь хүчингүй болсон тухай иргэдэд мэдэгдэж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба /Б.Батчимэг/, дүүргийн Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т тус тус үүрэг болгосугай.
  3. Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” дүүргийн Засаг даргын 2016 оны А/291 дүгээр захирамжийн иргэн Чойжилын Дамдиндорж /РД:ХЕ49030919/-д, Самданжамцын Лхагважав /РД:ХЕ51041607/-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН