Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/404 Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай

2021 оны 07 сарын 27-ны өдөр                    Дугаар А/404                                       Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтыг

хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгогдсон иргэн Отгонбатдоржийн Амгаланбаатар, Юрагийн Энхбат, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгогдсон иргэн Хишигтийн Энхжаргал, Цэгмэдийн Нарантуяа, Гарваагийн Оюунцэцэг, Цэнгэлмаагийн Ангараг, Өлзийгийн Бямбажав, Отгонпүрэвийн Тэмүүлэн, Энхтайваны Баясгалан нарт холбогдох захирамжийн заалтыг хүчингүй болгосугай.
  2. Дээрх нэр бүхий 9 иргэний газар эзэмших эрх хүчингүй болсон талаар иргэдэд мэдэгдэж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба /Б.Батчимэг/-нд даалгасугай.
  3. Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрх олгох тухай” дүүргийн Засаг даргын 2020 оны А/209 дүгээр захирамжийн хавсралтын “2, 3”, 2020 оны А/341 дүгээр захирамжийн хавсралтын “34, 36, 37”, 2020 оны А/398 дугаар захирамжийн хавсралтын “37, 38, 39, 41” дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН