2021 оны 08 сарын 27-ны өдөр Дугаар А/444 Улаанбаатар хот
Захирамжийн холбогдох заалтад
өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/561 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Үнэлгээний хороо байгуулах тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/238 дугаар захирамжийн нэгдүгээр заалтад заасан “Хог тээвэрлэх автомашин худалдан авах, хогийн цэгийн тохижилт хийх /Хан-Уул дүүрэг, 1, 2, 20 дугаар хороо/” гэснийг “Хүүхдийн тоглоомын талбай /ХУД, 2 дугаар хороо/”, “Хүүхдийн тоглоомын талбай /ХУД, 19 дүгээр хороо/” гэж, уг захирамжийн хоёрдугаар хавсралтын 2 дахь заалтын “Хог тээвэрлэх автомашин худалдан авах, хогийн цэгийн тохижилт хийх /Хан-Уул дүүрэг, 1, 2, 20 дугаар хороо/” төсөвт өртөг 120,000,000 /нэг зуун хорин сая/ төгрөг гэснийг “Хүүхдийн тоглоомын талбай /ХУД, 2 дугаар хороо/” төсөвт өртөг 70,000,000 /далан сая/ төгрөг, “Хүүхдийн тоглоомын талбай /ХУД, 19 дүгээр хороо/” төсөвт өртөг 50,000,000 /тавин сая/ төгрөг гэж тус тус өөрчилсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН