Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/445     Хөрөнгө гаргах тухай

2021 оны 08 сарын 27-ны өдөр                    Дугаар А/445                                       Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны 176 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/477 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр хуралдааны шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх болсонтой холбогдуулан Коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хяналт тавих ажлын хүрээнд дүүргийн Шуурхай хариу арга хэмжээний багт ажиллаж байсан сургуулийн жолооч нарыг 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс чөлөөлж, 1 үйлчлэгч, 3 жолооч нарыг томилон ажиллуулсугай.
  2. Шуурхай хариу арга хэмжээний багт ажиллах гэрээт үйлчлэгч, жолооч нарын цалин хөлсийг гүйцэтгэлээр тооцож, шуурхай хариу арга хэмжээний багийн байрыг нүүлгэхэд гарсан зардлыг хавсралтаар баталсугай.
  3. Жолооч, үйлчлэгч нартай гэрээ байгуулан, үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Тамгын газрын холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, штабын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН