Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/487 – Үнэлгээний хороо байгуулах тухай

2022 оны 09 сарын 28-ны өдөр                              Дугаар А487                             Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг,  Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/1231 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжин хэрэгжих Хан-Уул дүүргийн “49, 290 дүгээр цэцэрлэгийн тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж”, “Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах хүүхдийн тоглоом худалдан авах (Хан-уул дүүрэг, 41, 49, 35, 136, 223, 27, 308, 290, 218, 209, 134 дүгээр цэцэрлэг)”, “Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах хүүхдийн тоглоом худалдан авах (Хан-уул дүүрэг, 243, 35, 27, 41, 145, 308, 12, 209 дүгээр цэцэрлэг)” нийлүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хорооны дарга (Л.Саруултуяа)-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН