2022 оны 09 сарын 28-ны өдөр Дугаар А488 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжин хэрэгжих Хан-Уул дүүргийн “134 дүгээр цэцэрлэгийн А байрны тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж”, “134 дүгээр цэцэрлэгийн Б байрны тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж”, “145 дугаар цэцэрлэгийн тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж” нийлүүлэх төсөл арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хорооны дарга (З.Буянт)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
ОРЛОГЧ Б.ЦЭРЭН