Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/495  – Мал, амьтны шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулах тухай

2022 оны 09 сарын 30-ны өдөр                              Дугаар А495                              Улаанбаатар хот

Мал, амьтны шүлхий өвчнөөс урьдчилан

сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээ

зохион байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлд 66.1, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.6, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1235 дугаар захирамж, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны А/60 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтныг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.
  1. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах мал, амьтны тоог нэгдүгээр хавсралтаар, шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  1. Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулж, малыг бүрэн хамруулахыг Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд (“Гүнтэрэм” ХХК, “Ганган буга” ХХК, “ТҮДА” ХХК )-д, мал бүхий 12, 13, 14 дүгээр хорооны Засаг дарга нарт, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т тус тус  даалгасугай.
  1. Мал, амьтны шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажилд шаардагдах 5,614,950 (таван сая зургаан зуун арван дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  1. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (А.Амартүвшин)-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН