Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/498 – “Гэр бүлийн хөгжлийг дэмжигч 2022 оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага” шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай

2022 оны 10 сарын 04-ны өдөр                              Дугаар А498                              Улаанбаатар хот

“Гэр бүлийн хөгжлийг дэмжигч 2022 оны шилдэг

аж ахуйн нэгж, байгууллага” шалгаруулах

ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66,1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний газруудыг хүүхэд, гэр бүлд хандсан үйлчилгээ үзүүлэхэд уриалах, нийгмийн хариуцлага, идэвх санаачилгыг дээшлүүлэхэд үйл ажиллагааг дэмжих сурталчлах зорилгоор дүүргийн “Хүүхэд гэр бүлд ээлтэй шилдэг аж ахуйн нэгж, байгууллага” шалгаруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

  1. Дүүргийн “Гэр бүлийн хөгжлийг дэмжигч” шилдэг аж ахуй нэгж, байгууллага шалгаруулах ажлыг зохион байгуулахыг ажлын хэсэг (Э.Баярбат)-т үүрэг болгосугай.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (А.Амартүвшин)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН