Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/516 – Хөрөнгө гаргах тухай

2022 оны 10 сарын 10-ны өдөр                              Дугаар А516                             Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын                           тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, “Дүүргийн 2022 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын Зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулж хавсралтаар баталсугай.

  1. Тохижилт, засвар, шинэчлэлтийн ажлыг орчны аюулгүй байдал, чанар, стандартад нийцүүлэн гүйцэтгэж, байнгын ашиглалтад хүлээлгэж өгөхийг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.

  1. Тохижилт, засвар, шинэчлэлтийн ажилд шаардагдах хөрөнгийг тохижилтын ажлын засвар, шинэчлэлтийн зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

  1. Захирамжийн хэрэгжилт, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, чанар, стандартын шаардлага хангуулж, байнгын ашиглалтад хүлээж авахыг Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс (Г.Туяацэцэг)-т, ажлын үр дүнг олон нийтэд таниулж, сурталчилж ажиллахыг Олон нийттэй харилцах албанд тус тус үүрэг болгосугай.

  1. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн хавсралтыг хүчингүйд тооцсугай.

            ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                 Б.ЦЭРЭН