2021 оны 10 сарын 21-ний өдөр Дугаар А/545 Улаанбаатар хот
Техник хяналтын ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ийн “а” , 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :
- Дүүргийн төсөв, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр
болон бусад зардлаас санхүүжигдэн хийгдэх барилга байгууламж, засварын ажлын явцад техник хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, тохижилт, инженерийн шугам сүлжээний ажлын явцад техник хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар, тоног төхөөрөмж, бараа материал худалдан авах ажлын явцад техник хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар, гүйцэтгэл баталгаажуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дөрөвдүгээр хавсралтаар, захиалагчийн хяналт тавьж, ашиглалтад хүлээж авах техник хяналтын комиссын ажиллах журмыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Техник хяналтын ажлыг мэргэжлийн түвшинд чанартай зохион байгуулж, гүйцэтгэлийн үе шат бүрд хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг /Г.Туяацэцэг/-т, техник хяналтын гүйцэтгэлийг хянаж санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т тус тус даалгасугай.
- Шинээр бий болсон эд хөрөнгийг зохих журмын дагуу дүүргийн орон нутгийн өмчид бүртгэж авахыг Аж ахуй, өмчийн хэлтэс /З.Буянт/-т, цаашдын арчлалт хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс /Г.Туяацэцэг/-т тус тус үүрэг болгосугай.
- Дээрх ажлыг зохион байгуулахад гарах техник хяналтын зардлыг ажлын гүйцэтгэлээр тухай бүрд нь зарцуулж хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.
- Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/30 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН