Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/553   Зам засвар арчлалтын талаар авах арга хэмжээний тухай

2021 оны 10 сарын 27-ны өдөр                          Дугаар А/553                                  Улаанбаатар хот

                                        Зам засвар арчлалтын талаар авах арга

                                                         хэмжээний тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн 7, 12 дугаар хорооны гудамж зам талбайг хусаж тэгшлэх, дайргаар засварлахыг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ /Ц.Ган-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

  1. Зам засварын ажилд шаардлагатай зардлыг 2021 онд дүүргийн орон нутгийн төсвөөс “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-т хуваарилсан гудамж зам засвар арчлалтын ажлыг хэрэгжүүлэх хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

  1. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эдийн засаг, төлөвлөлт, тохижилт нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч /С.Сайнбаяр/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                              Ж.АЛДАРЖАВХЛАН