Хан-Уул
Тогтоол захирамж

 Дугаар А/561 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 10 сарын 29-ний өдөр                        Дугаар А/561                                  Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/382 дугаар захирамж, “Дүүргийн 2021 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн    2021-2022   оны   өвөлжилтийн   бэлтгэл   хангах   хүрээнд  “Нэг   цэгийн

үйлчилгээний төв”-ийг шуурхай засварлаж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангахыг “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ /Ч.Базарзаяа/-т  үүрэг болгосугай.

  1. Засварын шаардагдах зардлыг өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                              Ж.АЛДАРЖАВХЛАН