Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН БУСАД АЛБАДЫН ДАРГА НАРТАЙ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРЫН “ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ” СУРГАЛТТАЙ ТАНИЛЦЛАА

2017 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Тамгын газрын дарга Б.Энхболд, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, Цэргийн штабын дарга /хурандаа/ А.Баттулга, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ Захирал Ц.Эрдэнэбаатар тэргүүтэй хүмүүс дүүргийн хорооны Засаг дарга нарын “Цэргийн бэлтгэл”-ийн сургалт болон 120 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн нийт албан хаагч, цэргийн алба хааж буй залуусын байрлаж буй байр, орон сууц, нөхцөл байдалтай биечлэн танилцсан юм.