Хан-Уул
Мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРЭГ, ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга  Ж.Алдаржавхлан нар орон нутгийн төсөвт орлого төвлөрүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах хамтран ажиллах санамж бичиг байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү ёслолын ажиллагаанд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга  Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр, Виз зөвшөөрлийн газрын дарга Ч.Нармандах, Хангалт үйлчилгээний газрын дарга Я.Эрдэнэсайхан, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Даваажав, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын 1 дүгээр  орлогч Г.Батсайхан,  Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг, Хууль зүйн тасгийн дарга Ч.Байгаль, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Мөнхсайхан, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Одонтунгалаг, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал Ц.Эрдэнэбаатар нар оролцлоо.