Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН БОЛОН ХАРЬЯА ХЭЛТСИЙН ДАРГА НАР ДҮҮРГИЙНХЭЭ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Өнөөдөр буюу 2017 оны 06  дугаар сарын 07-ны өдөр НИТХ-ын Тэргүүлэгч,  Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийнхээ иргэдийг хүлээн авч уулзлаа. Иргэдэд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, иргэдийнхээ санал бодлыг нь сонссон юм.

Уулзалтад Хан-Уул  дүүргийн Засаг дарга Ж. Ж.Алдаржавхлан, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Одонтунгалаг, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ болон бусад харьяа хэлтсийн дарга нар оролцлоо.