Хан-Уул
Мэдээлэл

АХМАДЫН “ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ” ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” зорилт амжилттай үргэлжилж буй.

Тус зорилтынхоо хүрээнд “Ахмадаа дээдэлье” хөтөлбөрийг хэрэгжүүлж 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ХУД-ийн 14-р хороонд “Ахмадын өдөр өнжүүлэх”  төвийг нээж хүлээлгэн өглөө.

Хуучин хорооны байранд тулгуурлан халаалтын системийг иж бүрэн шийдэж, засвар үйлчилгээ  хийж, техник, тоног төхөөрөмжөөр тохижуулан энэхүү өдөр өнжүүлэх төвийг нээлээ.  ХУД-ийн 14-р хороонд 712 ахмад настан амьдардаг бөгөөд тус төвөөр нээлттэй үйлчлүүлэх эрхтэй юм.
Ахмаддаа зориулж “Өдөр өнжүүлэх” төвийг санаачлан бий болгосонд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд 14 дүгээр хорооны ахмадууд баярлаж талархсанаа илэрхийлж, ажилд нь амжилт хүслээ.

Нээлтийн ажиллагаанд ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, НИТХ-ын Тэргүүлэгч, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын Төлөөлөгч, ХУД-ийн 14-р хорооны Засаг дарга Н.Наранцацрал, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ДИТХ-ын Тэргүүлэгч, Ч.Базарзаяа, ХУД-ийн 14-р хорооны ИНХ-ын дарга Н.Дорждулам болон тус хорооны ахмадын төлөөлөл оролцсон юм.