Хан-Уул
Мэдээлэл

14 ДҮГЭЭР ХОРООНД ГҮНИЙ ХУДАГ АШИГЛАЛТАД ОРЛОО

ХУД-ийн 14-р хороо буюу Өлзийт хороололд нь мал аж ахуй, газар тариалан эрхлэгч иргэд олон оршин суудаг. Тэр хэмжээгээр худаг, усны бэрхшээл иргэдийн дунд түгээмэл тулгардаг байна. Тайваны Гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 14 дүгээх хорооны иргэд гүний худагтай болж, ундны усны гачигдалгүй боллоо.

Цэвэр устай, гүний худагны нээлтэнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, НИТХ-ын Тэргүүлэгч, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ДИТХ-ын Тэргүүлэгч, Ч.Базарзаяа, Засаг даргын орлогч А.Амартүвшин,14 дүгээр хорооны Засаг дарга Н.Наранцацрал, ИНХ-ын дарга, ХУД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам, Тайваны гэр бүлийг дэмжих сангийн зохицуулагч Жи Хэн Ян болон тус хорооны иргэд, оршин суугчдын төлөөлөл оролцсон юм.

Тус гүний худаг нь газрын гүний 93 метрээс оргилж байгаа бөгөөд иргэдийн эрүүл аюулгүйн баталгааг хангасан, ундны ус гэдгийг шинжилгээгээр тогтоогдсон тул ийнхүү иргэдэд хүлээлгэн өгч, нэг иргэн тогтсон ажлын байраар хангагдаж байгаа юм.
Дашрамд дуулгахад Өлзийт хороолол буюу 14-р хороонд нийт 8 худаг байдаг бөгөөд зуны улиралд уяачид ихээр төвлөрдөг тул ундны усны хүртээмж эрс багасдаг байна.
Гүний худгийг “ГОН АР” ХХК хийж гүйцэтгэсэн байна.