Хан-Уул
Мэдээлэл

“СТАТИСТИКИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАР ДЭЭШЛҮҮЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Статистикийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга, статистикийн мэдээлэл, ХАӨМС хариуцсан ажилтнуудад зохион байгуулсан “Статистикийн мэдлэг, ур чадвар дээшлүүлэх” анхан шатны сургалт 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай явагдлаа.

Сургалтанд Хан-Уул дүүргийн 16 хорооны Засаг дарга нар болон зохион байгуулагч гээд нийт 32 хүн хамрагдлаа.

Сургалтыг нээж Үндэсний Статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал, Нийслэлийн Статистикийн газрын дарга Д.Лхамсүрэн нар үг хэлж нээсэн бөгөөд  тус сургалтыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсийн хамт олон, ҮСХ-ны ХАОСТТ-ны шинжээч З.Нямжбаяр, МБТГ-ын шинжээч А.Алтангэрэл, НСГ-ын ахлах мэргэжилтэн Т.Алтансүх нар  хамтран ажиллалаа.

Сургалтын зорилго нь хороодын Засаг дарга, сумын статистик хариуцсан ажилтнуудад албан ёсны статистикийн үйл ажиллагаа, түүний эрх зүйн орчин, ажилтнуудын үүрэг хариуцлага, статистикийн мэдээ тайлан гаргахад анхаарах асуудлууд, компьютерийн хэрэглээ болон тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдийн талаар шинэ мэдлэг олгох үр дүнтэй сургалт боллоо. Түүнчлэн “Хүн ам өрхийн мэдээллийн сан”, “Mал тооллогын мэдээллийн сан” сангуудын хэрэглээ, практик дадлагыг эзэмжүүллээ.