Хан-Уул
Мэдээлэл

“ГОО ЗҮЙН МЭДРЭМЖ” СУРГАЛТ БОЛЛОО

2017 оны 09-р сарын 21-ны өдөр ХУД-ийн 3 дугаар хороонд байрлах Арвист-Хангай сургуулийн  захиалгаар дүүргийн Албан бус Насан туршийн Боловсролын Төвийн Гоо зүйн-мэдрэмжийн агуулгын хүрээнд “5-н өнгө 7-н эгшиг” сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтаар урлагаар дамжуулан хүүхдийг бага наснаас нь хэл яриаг нь зүгшрүүлэн хөгжүүлэх, өөрийгөө илтгэх урлагт суралцуулан гоо зүйн зөв тэгш хүмүүжилтэй зөв иргэн болгох зорилгоор Арвист-Хангай бүрэн дунд сургуулийн 2,3-р ангиас сурагчдыг сонгож сургалт зохион байгууллаа.

Тус сургалт нь “Илтгэх урлаг” хичээлийг 2017-2018 оны хичээлийн жилдээ хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн дагуу хамтран ажиллах хүсэлт илгээж байгууллага хоорондын уяалдаа холбоог сайжруулах гэрээний дагуу хийгдэж байгаа сургалт юм.

Мөн гоо зүй-мэдрэмжийн боловсролын  яруу тансаг уран бүтээлүүдийг өөрийн сэтгэл, мэдрэмжээрээ илэрхийлэн, дүрээр дамжуулан тухайн дүрийн болоод өөрийн дотоод гоо сайхан сэтгэлийн илэрхийлэл гоо зүйд суралцаж, өөрийгөө илэрхийлэн хөгжүүлэх үйлсд суралцуулсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.